Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын ИТХ

ГХУСАЗЗ


нийт 22

Цахим мөрийтэй тоглоом буюу цахим залилангаас урьдчилан сэргийлье.

2025-04-07 100
Цахим мөрийтэй тоглоомд бага хэмжээгээр хожиж байна гэдэг нь таныг дахин тоглох сэдлийг төрүүлж байгаа нэгэн төрлийн арга гэдгийг та бүхэн анхаарах хэрэгтэй.

Цахим залилангаас урьдчилан сэргийлэх тухай

2025-04-02 79
Иргэн та гарч болох эрдлээс өөрийгөө болон ойр дотнынхоо хүмүүсийг хамгаалаарай.

Залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай

2025-03-28 42
Улаан-Уул сумын ИТХ-ын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс бэлтгэсэн Залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх видео шторкийг танилцуулж байна.

Залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай

2025-03-28 20
"ЗАЛИЛАХ" гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын удирдамжийг Улаан-Уул сумын ИТХ-ын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн даргаар батлуулж, Улаан-Уул суманд үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагууд удирдамжид заагдсан ажлуудыг зохион байгуулан ажиллаж эхлээд байна.

Залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай

2025-03-28 82
Иргэдийн анхааралд ❗️❗️❗️ Фэйсбүүк хаяг, цахим шуудан, интернэт банк руу хууль бусаар нэвтэрч, мөнгө шилжүүлэн авах, залилах гэмт хэргийн шинжтэй үйл ажиллагаа идэвхжиж байна. Иймд иргэд цахим орчинд аливаа вэб холбоос руу орохгүй байх, найз нөхдөөс ирүүлсэн мөнгө зээлэх хүсэлтийг нягталж байх, хэрэв гар утсанд код бүхий мессеж ирж, түүнийг хэн нэгэн этгээд авахаар холбогдож байвал дамжуулж өгөхгүй байх шаардлагатай. Мөн энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгч этгээд нь бусад этгээдэд хувь өгөх хэлбэрээр хууль бус үйл ажиллагаандаа татан оролцуулдаг тул хүүхэд, залуучууд та бүхэн хэн нэгний санал болгосноор банкны дансаа ашиглуулах, бэлэн мөнгө болгон гаргаж өгөх зэрэг үйлдэлд анхаарал сэрэмжтэй хандана уу.

Ажил зохион байгуулах тухай

2025-03-10 14
Улаан-Уул суманд "Хандлага" хэсэгчилсэн арга хэмжээг баталсан төлөвлөгөөний дагуу зохион байгуулан ажиллалаа. Үүүнд: 1.Иргэдийн гэмт хэрэг, зөрчилд өртөж хохирохоос сэргийлж залилах, орон байр, малын хулгай, зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр видео шторк, постер бэлтгэн байршуулж цахим болон бусад хэлбэрээр түгээх ажлыг зохион байгуулах. 2.Гудамж талбай олон нийтийн газар, худалдаа үйлчилгээний төв, дэлгүүр худагт тодорхой төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зурагт хуудас, хулдаасан хэвлэл, санамж сэрэмжлүүлэг байршуулах. 3.Архины хордлого, осголт, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж биеэ авч явах чадваргүй гудамж талбайд унаснаас үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирохоос урьдчилан сэргийлэх зорилгоор бүх нийтийн эргүүлийг тогтмол ажиллуулах. 4.Цахим гэмт хэргийн шинж агуулсан ажилд жуулчлах, хямд үнийн саналтай бараа бүтээгдэхүүн, бууз, хэвийн боорцог худалдана гэсэн зарын дагуу хяналт шалгалт хийж, зарыг устгуулах мэдээллийн үнэн бодит байдлыг хангах чиглэлээр зарын нэгдсэн грүппүүдийн админ нартай хамтран ажиллах. 5.Хууль бусаар гар дээрээс согтууруулах ундаа худалдан борлуулдаг цэг, иргэн, айл өрх, аж ахуйн нэгжийн талаар мэдээлэл цуглуулах, илрүүлэх, таслан зогсоох ажлыг зохион байгуулах гэх мэт ажлуудыг зохион байгуулж, тайланг холбогдох дээд шатны байгууллагад хүргүүлж ажилласан.

Сумын төвт зарим газруудад замын хөдөлгөөний хязгаарлалт хийх тухай

2024-06-01 133
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр сумын төвт зарим газраар замын хөдөлгөөний хязгаарлалт хийж, байгууллагуудыг замын хөдөлгөөнийг зохицуулагч ажиллуулах үүрэг чиглэлийг өгч ажиллалаа.

Цэргийн насны залуучуудад соён гэгээрүүлэх арга хэмжээг амжиллттай зохион байгууллаа.

2024-04-24 127
Цэргийн насны залуучуудад соён гэгээрүүлэх арга хэмжээг гаргасан удирдамжийн дагуу 2024 оны 04 дүгээр сарын 24-ны өдрийн 14 цагт амжилттай зохион байгууллаа.

Цэргийн насны залуучуудад зориулсан арга хэмжээ зохион байгуулах тухай

2024-04-23 168
Цэргийн насны залуучуудад зориулсан арга хэмжээ 2024.04.24-ны өдрийн 14 цагт сумын Соёлын төвт зохион байгуулагдана.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн хуралдаан болов

2024-04-19 140
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн хуралдаан болж, 2023 оны хийсэн ажил, 2024 онд хийж хэрэгжүүлэх ажил болон цэргийн насны залуучуудад соён гэгээрүүлэх арга хэмжээ зохион байгуулах удирдамж гаргах, цэргийн комиссын үед эргүүл жижүүр томилон ажиллуулах шийдвэр гарав.

Залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай

2024-04-08 176
Залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ зохион байгуулах удирдамж гаргаж, удирдамжийн дагуу ажиллаж байна.

Архигүй-Улаан-Уул-7 хоног аяны нэгдсэн тайлан

2023-06-12 212
Архигүй-Улаан-Уул-7 хоног аяны нэгдсэн тайлан

Архигүй-Улаан-Уул-7 хоног аян

2023-05-11 198
Архигүй-Улаан-Уул-7 хоног аяныг 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрөөс 2023 онгы 05 дугаар сарын 18-ны өдрийг дуустал зохион байгуулна.

Хяналт шалгалт хийх тухай

2023-05-10 175
Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын архи согтууруулах ундаагаар үйлчилдэг үйлчилгээний газруудад хийсэн хяналт шалгалтыг 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр зохион байгуулж ажиллалаа.

Мэдэгдлийн хариу

2016-03-25 475
Аймгийн прокурорын газраас ирсэн мэдэгдлийн дагуу хийсэн ажил
khural.mn

Уриалга

2015-12-14 240
Шинэ жилийн баяр болох гэж байгаатай холбогдуулан иргэд, албан байгууллага, ААН-дэд хандан уриалга гаргалаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5730
4267 / 74%
916 / 16%
266 / 5%
281 / 5%