Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын ИТХ

Мэдээлэл


нийт 69

Шидэт санта буюу хөөрхөн зүрхийг баярлуулъя аяныг Улаан-Уул суманд зохион байгуулж ажиллалаа

2025-12-30 13
Шидэт санта буюу хөөрхөн зүрхийг баярлуулъя аяныг Улаан-Уул суманд зохион байгуулж, 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 31-ний өдөр хүртэл бэлгээ тараав.

Сумын ИТХ-ын ээлжит 6-р хуралдаан болж байна.

2025-12-19 49
Хуралдаанаар 12 асуудлыг хэлэлцэж шийдвэрлэхээр хэлэлцэж байна.

Хөөрхөн зүрх баярлуулъя аян

2025-12-18 47
Монголын улаан загалмайн нийгэмлэгээс жил бүр зохион байгуулдаг "Хөөрхөн зүрхийг баярлуулъя" уриатай зорилтот бүлгийн 100 хүүхэд баярлуулах зорилготой шинэ жилийг тэмдэглэн өнгөрүүлэх аяныг эхлүүлж байна.

Шатрын тэмцээн зохион байгуулах тухай

2025-11-24 37
Улаан-Уул сумын шатрын сонирхогчдын дунд шатрын тэмцээнийг зохион байгуулав.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийн дурсгалыг хүндэтгэх арга хэмжээ зохион байгуулсан тухай

2025-09-01 34
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийн дурсгалыг хүндэтгэх арга хэмжээ зохион байгуулсан.

ТӨРИЙН АЛБАНЫ ӨДӨР

2025-06-23 133
Эх орон, ард түмнийхээ төлөө эрдэм чадлаа зориулж, Монгол Улсын хууль, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, үндэсний язгуур ашиг сонирхолд захирагдан албан үүргээ үнэнч шударгаар биелүүлж яваа Улаан-Уул сумынхаа нийт төрийн албан хаагч нартаа “ТӨРИЙН АЛБАНЫ ӨДӨР”-ийн мэнд хүргье. Улаан-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Г.Эрдэнэбилэг

2025 оны Элсэлтийн ерөнхий шалгалт өгөх сурагчдад дэмжлэг үзүүлэх тухай

2025-06-16 78
2025 оны Элсэлтийн ерөнхий шалгалт өгөх Ц.Баасанхүү, Т.Долгорсүрэн багштай 12 дугаар ангийн 52 сурагчдын замын зардалыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар 100% дааж байна. Хамтран ажилласан Сарьдаг-Ойл ШТС, Дэлгэрхаан ШТС, Явуулын колонк мөн зардал төлбөргүй үйлчилж байгаа Э.Баярмагнай, Т.Идэрсайхан, Д.Нямболд жолооч нартаа баярлалаа. Элсэлтийн ерөнхий шалгалтад амжилт хүсье👏👏👏

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит III хуралдаан зохион байгуулах тухай

2025-02-13 115
Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит III хуралдааныг 2025 оны 02-р сарын 13-ны өдөр зохион байгуулж, хуралдаанаар: 1) 2025-2028 сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай. 2025 оны жилийн хөгжлийн төлөвлөгөө батлах тухай. 2) 2025 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай. 3) 2024 оны шимэгчтэх өвчнөөс эмчлэн сэргийлэх тайланд үнэлэлт, дүгнэлт өгөх, Шимэгчтэх өвчнөөс эмчлэх сэргийлэх 2025 оны үйл ажиллагааны төлөвлөгөө батлах тухай. 4) Хөрөнгө актлах тухай. 5) Хоршоо хөгжүүлэх сангийн үйл ажиллагааны тайланд үнэлэлт, дүгнэлт өгөх тухай. 6)Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх хороод байгуулж, хороодын ажиллах журам батлах тухай. 7) Сумын хамтарсан баг байгуулах тухай. 8) Сумын хүүхдийн төлөө зөвлөлийг шинэчлэн байгуулах тухай гэх 8 асуудлуудыг хэлэлцэж, зохих шийдвэрүүдийг гаргав.

Албан тушаалтнуудын хувийн ашиг сонирхлын хөрөнгө орлогын мэдүүлгийг цахимаар авч дуусгах тухай

2025-02-11 114
ИТХ-ын дарга, төлөөлөгч нар, нарийн бичгийн дарга, сумын Засаг дарга, Засаг даргын орлогч, багийн Засаг дарга нарын 25 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын хөрөнгө орлогын мэдүүлгийг цахимаар авч, эрх бүхий албан тушаалтан хянаж баталгаажуулж дуусгав.

Ажил зохион байгуулах тухай

2025-02-10 120
Хөвсгөл аймгийн өсвөрийн аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг Улаан-Уул сумын харьяат аймгийн заан, спортын мастер, биеийн тамирын тэргүүний ажилтан Дугарын ТОГТБАЯР агсны нэрэмжит болгон Улаан-Уул сумандаа зохион байгуулахад сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, сумын Засаг дарга түүний Тамгын газар, Ерөнхий боловсролын сургууль, Эрүүл мэндийн төв, Хүүхдийн цэцэрлэг, Соёлын төв, Хилийн 0298-р салбар гэх байгууллагуу, Д.Тогтбаяр агсны гэр бүл, үр хүүхдүүд, ач зээ, ах дүү нар нь хамтран зохион байгуулав.

Сумын Засаг дарга 2024-2028 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрөө ИТХ-д өргөн барив.

2025-01-22 157
Сумын засаг дарга Д.Батцэнгэл 2024-2028 онд хэрэгжүүлэх "Баялагаа бүтээгдэхүүн болгоё" үйл ажиллагааны хөтөлбөрөө ИТХ-д өргөн барилаа.

Хөвсгөл аймгийн ИТХ-ын дарга Д.Пүрэвдорж төрийн албан хаагчид болон иргэдэд уулзалт хийв.

2025-01-22 168
Хөвсгөл аймгийн ИТХ-ын дарга Д.Пүрэвдорж төрийн албан хаагчид болон иргэд хөдөлмөрчидтэй уулзалт хийж, өрхийн орлогыг нэмэгдүүлэх, өрхийн үйлдвэрийг дэмжих талаар санал бодлоо солилцов. Мөн зарим иргэдийг салбарын шагналаар шагнав.
khural.mn

Арга хэмжээ зохион байгуулсан тайлан

2025-01-13 128
Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх, Үндсэн хуулиа сурталчлах, Сумын ард иргэдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилготой удирдамжийн дагуу дараах ажлуудыг зохион байгууллаа.

Ажил зохион байгуулах тухай

2025-01-09 138
Хөвсгөл аймгийн Улаан-Уул суманд Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний удирдамж гарган удирдамжийн дагуу ажлаа зохион байгуулан ажиллалаа.

Анхдугаар олимпиад зохион байгуулсан тухай

2024-10-17 140
Улаан-Уул суманд бүх нийтийн хууль, эрх зүйн анхдугаар олимпиадыг зохион байгууллаа

Нэг жолооч- Нэг хүүхэд арга хэмжээг олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр зохион байгуулж ажиллалаа.

2024-06-01 221
Улс, бүс, аймагтаа сурлага, урлаг, спортоороо амжилт гаргасан нийт 36 хүүхдэд, 30 жолооч гарын бэлэг өгч, хүндэтгэл үзүүлэв.

Сумын ИТХ-ын ээлжит бус 20-р хуралдаан зарлах тухай

2024-04-22 208
Сумын ИТХ-ын ээлжит бус 20-р хуралдааныг 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Улаан-Уул суманд хуралдуулахаар товлон зарлалаа.

Хамтран ажиллах тухай

2024-02-08 911
Сар шинийн баяр болж байгаатай холбогдуулан бүх албан байгууллагуудад хариуцлагатай жижүүр томилон, гарч болох аливаа зөрчлөөс урьдчилан сэргийлж, цагдаагийн хэсэгтэй хамтран ажиллах талаар албан бичиг хүргүүлэв.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 10116
8388 / 83%
1067 / 11%
317 / 3%
344 / 3%