Монгол УИХ-ын даргын ивээл дор Хөвсгөл аймгийн Улаан-Уул суманд сумын аварга шалгаруулах шатрын тэмцээнийг 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр зохион байгууллаа. Тэмцээнд эрэгтэй 32 тамирчин орж нугалаад тоглосон, эмэгтэй 8 тамирчин орж эхний удаа нугалаад, дараагийн удаа тойргийн системээр тоглосон. Шатрын тэмцээний зарыг 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр гаргаж ард иргэдэд мэдээллийг цахимаар болон бичгээр хүргэж ажилласан.
Уг тэмцээнийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба зохион байгуулсан. Тэмцээн 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 10 цагаас эхэлж, орой 22 цагт дууссан. Эрэгтэй шатрын тэмцээнд 1 дүгээр байрыг 6 оноогоор Тэрбишийн Саранхүү, 2 дугаар байрыг 5.5 оноогоор Гунгаагийн Хадбаатар, 3 дугаар байрыг 5 оноогоор Чойжингийн Хүнбиш нар шалгарч, тус тус байр эзлэв. Эмэгтэй шатрын тэмцээнд 1 дүгээр байрыг 6 оноогоор Буриадын Оюунчимэг, 2 дугаар байрыг 5.5 оноогоор Гунгаагийн Отгонням, 3 дугаар байрыг 5 оноогоор Чулуугийн Оюунчимэг нар шалгарч, тус тус байр эзлэв. Шатар сонирхогчдын сумын аварга шалгаруулах шатрын тэмцээний талархлыг хадгалуулж, Т.Саранхүү, Г.Хадбаатар, Б.Оюунчимэг нарт аймгийн аварга шалгаруулах хагас шигшээ тэмцээнд оролцох эрх олгов. Тэмцээнд оролцсон эрэгтэй шатарчин Т.Саранхүүг УИХ-ын даргын талархал, үнэ бүхий зүйл, өргөмжлөл, Г.Хадбаатарыг УИХ-ын даргын талархал, үнэ бүхий зүйл, өргөмжлөл, Ч:Хүнбишийг үнэ бүхий зүйл, өргөмжлөлөөр шагнав. Эмэгтэй шатарчин Б.Оюунчимэгийг УИХ-ын даргын талархал, үнэ бүхий зүйл, өргөмжлөл, Г.Отгоннямыг үнэ бүхий зүйл, өргөмжлөл, Ч.Оюунчимэгийг үнэ бүхий зүйл, өргөмжлөлөөр тус тус шагнав.



