УЛС ТӨРИЙН ХЭЛМЭГДЭГЧДИЙН ДУРСГАЛЫГ ХҮНДЭТГЭХ АЖЛЫН ХҮРЭЭНД ЗОХИОН БАЙГУУЛСАН АЖЛЫН ТАЙЛАН
Улс төрийн хэлмэгдэгчдийн дурсгалыг хүндэтгэх өдрийн арга хэмжээний хүрээнд удирдамж боловсруулж удирдамжийн дагуу дараах ажлыг зохион байгуулав.
Ø Хэлмэгдэгчийн дурсгалыг мөнхжүүлэх, соён гэгээрүүлэх чиглэлээр хийгдсэн постер, шторкийг цахимд нийтлэж, мэдээллийн самбарт байршуулсан.
Ø Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад “Монголд өрнөсөн улс төрийн хэлмэгдүүлэлт: Дүгнэлт, сургамж” сэдвээр Түүх нийгмийн багш нар хичээл оров.
|
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийн дурсгалыг хүндэтгэх өдөрт зориулсан |
|
“хэлмэгдүүлэлт ба цагаатгал” сэдэвт хичээлийн тайлан мэдээ |
Улаан-Уул сум ЕБС-ийн ТНУ багш нар
Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх” өдөртэй холбогдуулан Улаан-Уул сумын ерөнхий боловсролын сургуулийн ТНУ-ны багш нар хамтран ЕБС-ийн сурагчдын дунд “Хэлмэгдүүлэлт ба цагаатгал” сэдэвт хичээлийг дараах байдлаар бэлтгэн хүргэлээ.
1. “Хэлмэгдүүлэлт ба цагаатгал” хичээлийн ээлжит төлөвлөлт хийж сургалтын менежерээр батлуулсан
2. 40 минутын ээлжит хичээл бэлтгэсэн
3. Хичээлийн агуулгыг багтаасан гарын авлага хий сурагчдад тараасан
4. 7-12р ангийн сурагчдыг хамруулсан
5. Сурагчдаар оюуны зураглал хийж танилцуулга бэлтгүүлсэн.
Нийт Улаан-Уул сумын ерөнхий боловсролын сургуулийн 7абв, 8абв, 9аб,10абв, 11аб,12аб ангийн 15 бүлэг 308 сурагч хамрагдсан хичээлийг зохион байгуулсан.
|
Сурагчдад хийж тараасан гарын авлага |
2. Ээлжит хичээлийн үйл явц
|
Амарсүрэн багштай 8а ангийн сурагчдын оюуны зураглал |
|
Эрдэнэбаатар багштай 10б анги сурагчдын бүтээл |
Ууганчимэг багштай 10в анги сурагчдын бүтээл
Ø Хэлмэгчдийн дурсгалыг хүндэтгэж 09-р сарын 10-ны өдөр авто машины гэрлийг асааж замын хөдөлгөөнд оролцуулах ажлыг Хэсгийн төлөөлөгч Б.Батзаяатай хамтран ажиллав.
Тайлан нэгтгэсэн: ИТХ-ын ажлын албаны мэргэжилтэн Б.Ганцэцэг
