Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын ИТХ

Гамшгийн зарлан дуудах дохиогоор

2016-03-25

Гамшгийн зарлан мэдээллийн дохиогоор  албан байгууллага ,аж ахуйн нэгжүүд ,хувийн хэвшлийн албан хаагч, ажилтан, багийн иргэд малчид, жолооч нар нийт  155   хүн, суудлын автомашин 10, мотоцикль  16 цугларан гамшгийн сургалтанд хамрагдав. Сургалтанд ААН, Албан байгууллагууд гамшгийн зарласан хугацаанд хүн хүч, машин техникийн бүрэн бүтэн байдлаа ханган  идэвхи санаачлагатай хамруулан оролцлоо. Цугларалтанд оролцсон иргэдийн аранзан доторх хоол  хүнсний зүйлийн хүрэлцээ, эмийн сангийн шаардлагатай эм, боолт марль, гар чийдэн, шүдэнз, лаа , хээрийн тогоо гэх мэтийг нарийвчлан шалгаж заавар зөвлөмж өгч ажиллав. Энэхүү дадлага сургалт нь иргэдийн мэдлэг, ур  чадварыг дээшлүүлэх   ач холбогдолтой дадлага сургалт болсон.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%